Уншиж байна...
ХСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Чингүнжав “Шилдэг залуу эмч”-ээр шалгарчээНөмрөгийнн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон Улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийжээСЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байнаЭнхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээӨнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг анхааруулавБ.Энхбаяр: Сайдынхаа ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд нэр төрөө сэргээлгэнэОюу толгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулахыг хэлэлцэх ажлын хэсэг байгууллааХууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөөГурван хүүхэд тутмын хоёр нь уншсан зүйлээ ойлгох суурь чадваргүй байнаУИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстойХүний эрхийг хамгаалсан тогтолцоог бэхжүүлнэ гэвХүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурна
Нөмрөгийнн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон Улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймэртэй холбоотой асуудлаар Япон Улсын талтай ээлжит цахим уулзалт хийлээ. Уулзалтад Япон Улсын Гадаад хэргийн яам, Байгаль орчны яам, Элчин сайдын яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд, ажлын хэсгийн төлөөлөл оролцов.

Уулзалтын эхэнд ажлын хэсгээс Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний тайланг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд одоогоор цагдаа, шүүхийн байгууллагын хяналт, шалгалтын шатанд байгаа талаар мэдээлэв. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах боломж хязгаарлагдмал байгааг онцоллоо.

Шинжээчдийн баг түймрийн нөлөөлөл, хохирлыг ойн сан, газар ашиглалт, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, усан орчин, агаарын чанар зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр ангилан тооцож, шаардлагатай дээж, сорьц авч лабораторийн шинжилгээ болон нарийвчилсан судалгаа хийсэн талаар танилцуулав.

Хохирлын үнэлгээг эцэслэн баталгаажуулж, албажуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн түймэрт өртсөн экосистемийг нөхөн сэргээх, байгалийн жамаар сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэх, нөхөн сэргээлтийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх нь нэн чухал болохыг талууд дурдлаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг байгаль орчны хохирлыг тогтоохоос гадна экосистемийн нөхөн сэргээлт, байгалийн нөөцийн сэргэн ургалтыг дэмжих бодит арга хэмжээг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Ялангуяа түймэрт өртсөн бүс нутгийн зэрлэг амьтдын идэш тэжээл, бэлчээрийн нөхцөлийг сэргээх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудалд яамны зүгээс онцгой анхаарч байгааг онцлов.

Эхний ээлжид түймэрт өртсөн бүс нутгийн зэрлэг амьтдын популяци, тархац нутаг, амьдрах орчин, идэш тэжээлийн нөөцөд гарсан өөрчлөлтийг тодорхойлох мониторинг, судалгааг ойрын хугацаанд зохион байгуулах шаардлагатай.

Иймээс БОУАӨЯ-ны зүгээс судалгааны үр дүнд үндэслэн амьтдын амьдрах орчныг сэргээх, өвөлжилтийн нөхцөлийг сайжруулах, экосистемийн богино, дунд урт хугацааны нөхөн сэргээлтийн арга хэмжээг төлөвлөх ажлыг эхлүүлээд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.