Уншиж байна...
Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байнаЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив"2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй"Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байнаГол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхаарууллааХСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Чингүнжав “Шилдэг залуу эмч”-ээр шалгарчээНөмрөгийнн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон Улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийжээСЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байнаЭнхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээӨнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг анхааруулавБ.Энхбаяр: Сайдынхаа ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд нэр төрөө сэргээлгэнэОюу толгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулахыг хэлэлцэх ажлын хэсэг байгууллааХууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөөГурван хүүхэд тутмын хоёр нь уншсан зүйлээ ойлгох суурь чадваргүй байна
Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд барьж буй Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, оргил цагийн үед 2300 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм. Зорчигчдыг тус чиглэлд 11 минутын хугацаанд хүргэнэ.

“Улаанбаатар Кабель Кар” ОНӨААТҮГ-аас Дүүжин замын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах зааврыг танилцуулж байна. Зорчигч бүр дараах үндсэн шаардлагыг дагаж мөрдөнө. Үүнд:

  • Зогсоол, бүхээгт байршуулсан аюулгүй ажиллагааны заавар, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, ажилтны зааврын дагуу дараалал баримтлан сууж, буух.

  • Бүхээгийг савлуулах, сэгсрэх, үсрэх, бүхээгийн хаалгыг нээхийг оролдох, бүхээгээс эд зүйл гадагш гаргах, хаяхыг хориглоно.

  • Бүхээгт утаат болон цахилгаан тамхи татах, ил гал гаргах, тэсэрч дэлбэрэх болон аюултай бодис авч явахыг хориглоно.

  • Бага насны хүүхэд болон өөрийгөө бүрэн хамгаалах боломжгүй зорчигчийг асран хамгаалагч нь дагалдан явж, зорчих хугацаанд хараа хяналт тавина.

  • Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас биеэ хянах чадваргүй болсон зорчигчийг бүхээгт оруулахгүй.

Бүх заавартай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл www.ubcablecar.mn вэб сайт болон “UB Cable Car” албан ёсны Facebook хуудсаар зочлох, мөн зурагт буй QR кодыг уншуулаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.