Уншиж байна...
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байнаМонгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэвОрон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллааМонгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээСангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байнаЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив"2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй"Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байнаГол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхаарууллааХСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Чингүнжав “Шилдэг залуу эмч”-ээр шалгарчээНөмрөгийнн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон Улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийжээСЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байнаЭнхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээӨнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг анхааруулав
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг иргэдийн санал, судалгаанд үндэслэн “Иргэн төвтэй, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөв” байх үндсэн зарчмаар боловсрууллаа хэмээн хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва танилцуулав.

Тэрбээр “Төсвийн хөрөнгийг агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах болон нийгмийн дэд бүтцийг сайжруулах, засаглалын асуудал гэсэн дөрвөн хэсэгт хуваан төвлөрүүллээ. Нийслэлээс 2027 онд баримталж буй гол бодлогын нэг нь татварыг хөнгөлж, өрхийн орлогыг хамгаалахад чиглэж байна. Иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлж, 673 мянга гаруй иргэний татварыг нийт 483.2 тэрбум төгрөгөөр буурууллаа. Урсгал зардлынхаа тавны нэгийг буюу 476.9 тэрбум төгрөгийг сайжруулсан түлш болон агаарын бохирдлыг бууруулахад зориулна. Ингэснээр 7,800 айлыг утаагүй, цэвэр халаалтад шилжүүлэхээр төлөвлөлөө” гэв.

Үүний зэрэгцээ нийт хөрөнгө оруулалтын 72 хувийг зам, дэд бүтэц, нийтийн тээвэрт зарцуулж, 1.48 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтаас боловсролын 64 төсөлд 181.6 тэрбум, эрүүл мэндийн 21 төсөлд 86 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөөд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.