Уншиж байна...
16 настнууд Монгол Улсын иргэний андгай өргөлөөБүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллааНийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байнаМонгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэвОрон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллааМонгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээСангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байнаЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив"2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй"Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байнаГол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхаарууллааХСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Чингүнжав “Шилдэг залуу эмч”-ээр шалгарчээНөмрөгийнн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон Улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийжээСЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
16 настнууд Монгол Улсын иргэний андгай өргөлөө

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойн баярын энэ өдөр 16 настнууд Монгол Улсын иргэний андгай өргөлөө. Ерөнхий сайдын ивээл дор 24 дэх жилдээ зохион байгуулж буй уг ёслолд энэ онд 16 нас хүрч буй 66 мянга гаруй хүүхдийн төлөөлөл оролцлоо. 

Энэ жил иргэний үнэмлэхээ гардаж буй монгол хүүхэд бүрд Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг энэхүү үнэ цэнтэй ёслолд  монгол хүүхэд бүр оролцохыг хүсдэг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

“Монголын ард түмэн бид шинэ Үндсэн хуульдаа улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, түүх, соёлын уламжлалаа нандигнан өвлөж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн тунхагласан. Энэ эрхэм зорилго өнөөдөр та бүхэнд иргэний үнэмлэх, иргэний эрх, үүргийн хамт өвлөгдөн ирлээ.

Халуун элгэн нутгаа хайрлан хамгаалж, ирэх он жилүүдэд эх орноо урагшлуулан хөгжүүлж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах эзэд нь та нар байх болно. Та бүхний гарт эх орныхоо ирээдүй байна.

Бид сайхан эх оронд төрсөн. Эх орноороо бахархаж, ирээдүйгээ гэрэлтүүлэхэд өөрийн оролцоог бий болгож, хувь нэмрээ оруулахын төлөө илүү хичээгээрэй” гэлээ.

Монгол Улсын иргэн хэмээх алдрыг хүртэж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, үүргээ тэгш дүүрэн эдлэн, хүсэл мөрөөдлөө биелүүлж, улс орноо хөгжүүлэх урам зориг дүүрэн явахыг ерөөлөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.